Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2024 оны 03 дугаар сарын тойм
1.Гадаргын усны чанар
Архангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Урд тамир дээд, Урд тамир доод, Хойдтамир-Их тамир, Өгийнуур- Өгийнуур хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч, нийт 4 сорьцонд химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2024 оны 03 дугаар сард хийсэн Архангай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
|
Усны объект- Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Урд тамир дээд |
10.18 |
1.9 |
0.5 |
0.0.3 |
0.002 |
0.001 |
2 |
Урд тамир доод |
10.03 |
2.3 |
0.60 |
0.0.2 |
0.002 |
0.001 |
3 |
Өгийнуур |
|
|
5.4 |
0.42 |
0.002 |
0.001 |
4 |
Хойдтамир-Ихтамир |
|
|
0.3 |
0.00 |
0.003 |
0.000 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.
Урдтамир- Цэцэрлэг дээд, Цэцэрлэг доод хяналт-шинжилгээний цэгээс тус бүр 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд, голын усны эрдэсжилт бага 113.1-116.9 мг/л, орчин рН=6.61-7.59 буюу сул шүлтлэгээс саарман, усны хатуулаг 0.96-1.04 мг-экв/л буюу маш зөөлөн устай, хүчилтөрөгчийн горим хэвийн, эрдэс азотын бохирдолгүй байлаа.
Хойд-тамир хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд, голын усны эрдэсжилт бага 176.3 мг/л, орчин рН=7.48 буюу саармаг, усны хатуулаг зөөлөн 1.52 мг-экв/л устай, эрдэс азотын бохирдолгүй байлаа.
Өгий нуур- Өгий нуур Нуурын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=7.74 буюу сул шүлтлэг, эрдэсжилт 779.4 мг/л буюу их эрдэсжилтэй байна, усны хатуулаг 4.41 мг-экв/л буюу боломжийн зөөлөн устай байв. Бусад хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй байлаа.
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
Төв ЦБ-аас сорьц авсан цэг |
рН |
Ж/б мг/л |
БПК5 мг/л |
ХХХ, мг/л |
ПИЧ мг/л |
Нийт азот мг/л
|
P мг/л |
MNS 4943:2015 /ЗДХ/ |
6-9 |
30 |
20 |
50 |
20 |
15 |
|
Орох |
8.26 |
106.0 |
253 |
- |
22.4 |
- |
- |
Гарах |
7.55 |
3.0 |
27 |
- |
7.23 |
4.14 |
2.231 |
Цэвэршилт, хувь |
88.53% |
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа хаягдал бохир ус цэвэршилт 88.53% гарсан байна.
Цэвэршүүлээд гарч байгаа усан дахь бохирдуулах бодисын агууламжийг Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны стандарт MNS4943:2015 дахь зөвшөөрөгдөх дээд агууламж (ЗДХ)-тай харьцуулахад нийт азотын агууламж хэвийн бохирдолгүй байв.
Дүгнэлт: Архангай аймгийн гадаргын усны чанарын 2024 оны 03 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс нуурын ус болон 3 голын ус органик бодисын болон эрдэс азотын бохирдолгүй цэвэр байлаа.
АРХАНГАЙ АЙМАГ УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН БАЙГАЛЬ ОРЧИН ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ